Дэвид болон Сара Олсэн нар хоёр сайхан хүүгийн аав ээж. Том хүү Закари зургаан настай бол Лэви хүү гурван настай.
Хосуудын хувьд ганц хүсдэг хүсэл нь гурван хүүхэдтэй болох аж. Гэвч бага хүү Лэви нь нугасны гэмтэлтэй төрсөн бөгөөд эмч нар Сараг ахин хүүхэд төрүүлэх аваас мөн “асуудалтай” хүүхэд төрж магадгүй хэмээн анхааруулсан байна. Гэхдээ л тэдний хүсэл унтарсангүй. Гурван хүүхэдтэй болох хүсэл байсаар л байлаа. Хосууд анх танилцан, гэр бүл болох тухай төлөвлөж байх үеэсээ л гурван хүүхэдтэй болно гэж ярилцдаг байсан байна.
Лэви хүүг эмч нар алхаж чадахгүй магадгүй насан туршдаа суугаа хүн болж болзошгүй юм хэмээн хэлэх тухайн үед Сарагийн дотор харанхуй нөмрөх шиг л болсон хэмээгээд түүнээс хойш нөхөртэйгээ ярилцан эрүүл саруул хөөрхөн охинтой болохыг хүсэн хүүхэд өргөж авахаар болжээ.
Ингээд тэдний хүсэл биелж өргөж авахаар болсон бяцхан охин төрсөн тухай сонсоод залуухан гэр бүлийн хоёр маань Миннесота дах гэртээ хоёр хүүгээ үлдээгээд дөнгөж мэндэлсэн бяцхан гүнжээ авахаар Флорида руу нисчээ.
Тэдний найз Кристэн Проссэр хэмээх гэрэл зурагчин бүсгүй залуу хосын дөнгөж төрсөн “өргөмөл” охинтойгоо уулзах тэр нандин мөчийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Эцэг эх нь нярай хүүхэдтэйгээ хамтдаа авахуулсан зурагнууд олон байдаг ч өргөж авч буй хүүхдийн зургийг авах нь Кристэний нэгэн хүсэл байлаа.
Сара бүсгүй болон нөхөр Дэвидийн сэтгэлээс нь төрсөн бяцхан гүнжтэйгээ анх уулзаж буй торгон мөчийг хамтдаа хуваалцъя.












И.Августа
0 comments:
Post a Comment