.

Хакухо аваргын бүс 110 сая төгрөгөөр зарагджээ


Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо Хөдөлмөрийн баатар цолны наадмаа хийсэн билээ. Аваргын наадамд их нас, даага насны морьд уралдсан юм. Харин  хүчит 128 бөх зодоглосноос Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн. Тэгвэл тус бэсрэг наадмын дараах хүндэтгэлийн үйл ажиллагаа Шангри-Ла зочид буудалд болсон бөгөөд энэ үеэр Хакухо М.Даваажаргалыг "69 дэх их аварга" цол авахад нь өгсөн бүсийг ирсэн зочдын дунд дуудлага худалдаанд оруулжээ. Улмаар Алтай группын захирал Х.Бат-Эрдэнэ 110 сая төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү хиймортой эрийн бүс нүнжигтэй үнээр зарагджээ.
Share хийгээрэй

About Batbayr

    Facebook Сэтгэгдэл

0 comments:

Post a Comment