Одоогоос 150 жилийн өмнө Жеймс Гиллингхам хэмээх гуталчин эр өрөөсөн гараа их бууны суманд алдсан нэгэн залуутай танилцсанаар өнөө бидний мэдэх хиймэл эрхтэний /хөл, гар/ үйлдвэрлэл үүсчээ.
Гуталчин Гиллингхам гаргүй болсон өнөөх залууд хиймэл гар хийж өгөхөөр тохирсон байна. Эмч нар түүний гар засал авахаасаа өнгөрсөн хэмээж байсан тул залуу ч туршилтанд орохоосоо татгалзсангүй. Ингэж анхны хиймэл эрхтэн туршигдаж байжээ. Гиллингхам гаргүй залууд энэ бүхнийг үнэ төлбөргүй хийж өгсөн юм.
Эхний ээлжинд тэрбээр хиймэл эрхтнүүдийг арьсан материалаар хийдэг байсан аж.
1910 он гэхэд Их Британийн Чардаас гаралтай Гиллингхам 15 мянган хүнийг “эрхтэн бүрэн” болгосон юм. Тухайн үед түүнийг “арьсан хөлт” хэмээн нэрлэж байжээ.
Хиймэл эрхтэн хийхэд амаргүй боловвч хамгийн чухал баримтлах ёстой зүйл гэвэл хүний биед тохиромжтой, эвтэйхэн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан аж. Тун удалгүй тэрбээр олонд танигдахын хэрээр үүнийг өөрийн бизнес болгожээ.
Хорьдугаар зуунд тохиосон дэлхийн хоёр дайны уршгаар хөл болон гар зэрэг мөчдөө алдсан олон цэрэг эр тэдэнд хандах болсон байна. Нэг үгээр дайны үед түүний бизнес ид цэцэглэж байсан аж.
Гиллингхамын хүү Сидней болон хожим түүний ач хүү Жеффри нар 1950 он хүртэл түүний эхлүүлсэн бизнесийг эрхэлжээ. Тэдгээрийн дараагаар өөр хүмүүс үргэлжлүүлсэн боловч 1960 онд тус фирм хаагдсан гэдэг.










И.Мөнхцэнгэл
0 comments:
Post a Comment