Хангайн бүсийн хурдан морины уралдааныг энэ жил Булган аймагт зохион байгуулахаар болсон. Тэгвэл хурдан морины уралдаан энэ сарын 25, 26-нд болж өндөрлөсөн төдийгүй 800 гаран хурдан шандаст хүлэг зургаан нас, эрлийз дээд, дунд, доод насанд уралдлаа.
Гэвч Тус аймгийн морин уяачдын холбооны дарга нь уралдааныг будилаантуулж, нутгийнхаа нэрийг шаварт хутгахад хүрчээ . Юу вэ гэвэл Булган аймагт энэ жилийн хангайн бүсийн морин уралдааныг зохион байгуулах эрхийг арай гэж гуйж авсан гэгдэх Булганы морин уяачдын холбооны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн бяр чадлаар Хангайн бүсийн уралдааныг зохион байгуулах эрхийг авлаа хэмээн хийрхэж, уралдааныг бахдалтайгаар эхлүүлэв.
Гэвч эрлийз морьдыг оруулахгүй хэмээн сүрхий цээжээ дэлдээд байсан морин комиссынхон азарганы уралдаан эхлэхэд дунд нь баахан эрлийзүүд оруулж, Ж.Бат-Эрдэнэ дарга өөрөө мордуулснаар будлиан хутгаж, хэрүүлийн алим болох нь энэ.
Улмаар Улсын их баяр наадмаар эрийзэд долоод хурдалсан, Дүнжингаравын уралдааны эрлийз ангилалд түрүүлсэн Авзагын П.Мэндбаярын хонгор түрүүлж, хэзээний баян ходоодоороо танигдсан Завхан аймгийн уугуул н.Баярцогтын хүрэн азарга айрагдсан гээд бодохоор энэ удаагийн Хангайн бүсийн хурдан морины уралдаан хэр хэмжээнд будлиантсан нь танигдах биз ээ.
Түүгээр ч үл барам домогт “Монгол хээр” азарганы төл болох Монгол улсын алдарт уяач Б.Винтовын уясан шүдлэнг "эрлийз" хэмээн гараанаас хассанаар уралдааныг тойрсон хэл ам бүр ч ширүүсч, морины комиссыг шүүхэд өгөх болсноор наадам өндөрлөсөн юм.

0 comments:
Post a Comment