.

К.Роналдуд 120 саяыг санал болгов


Арабын томоохон медиа компани "Ротана"-гийн мэдээлснээр ПСЖ Криштиану Роналдуг авахаар рекорд эвдэхүйц 120 сая еврогийн саналыг хүргүүлсэн боловч Реал Мадрид хүлээж авахаас татгалзжээ. Өнгөрсөн бямба гарагт ПСЖ-гийн Катар эзэд Флорентино Перезтэй Дохад уулзах үеэрээ дээрхи саналаа тавьсан байна. Реал дахь дасгалжуулагчийн халаа сэлгээ, Гарет Бэйлийн багт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа зэргийг тэд уулзалтын үеэр дурьдаад Роналду өөрөө Мадридад сэтгэл дундуур байгаа эсэхийг асуусан байна. 

УЕФА саяхан Парисийн клубын Санхүүгийн шударга тоглолтын хяналтыг чангатгасан учир дээрхи наймааг клуб бус Катарын хаант засаглалын мэдэлд байдаг хөрөнгө оруулалтын сангаас гаргахаар төлөвлөж байгаа аж. 

Гэхдээ Перез Роналдугийн гэрээ цуцлагдах үнэ 1 тэрбум еврогоор тогтоогдсон гэдгийг хэлсний дараа уг уулзалт өндөрлөжээ. Өдгөө 30 настай Португал супер одын жилийн 21 сая еврогийн цалинтай гэрээ 2018 онд дуусна. Хэрэв "Эзэн хааны баг" дээрхи саналыг хүлээж авбал Роналду дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тоглогч болно. Одоогоор уг амжилтыг Роны багийн хамтрагч Гарет Бэйл 85.3 сая фунт буюу 100 сая еврогоор эзэмшдэг. Харин Роналду 94.4-өөр аман хүзүүнд явж байгаа. 

Эх сурвалж: CSPORT.MN
Share хийгээрэй

About Batbayr

    Facebook Сэтгэгдэл

0 comments:

Post a Comment