.

Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд


Түүх гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт учир жижиг сажиг үйл явцыг нэг бүрчлэн судлах нь бэрхшээлтэй асуудал. Гэхдээ л эдгээр “жижиг сажиг” зүйлс нь заримдаа хамгийн сонирхолтой түүхэн баримт болох нь цөөнгүй ажээ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Альберт Эйнштейн ерөнхийлөгч болж болох байлаа. 1952 онд түүнд Израйлийн ерөнхийлөгчийн суудлыг санал болгосон ч Эйнштейн өөрөө татгалзжээ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Ким Чен Ир тун ч дажгүй хөгжмийн зохиолч байжээ. Амьдралынхаа туршид Солонгосын удирдагч 6 дуурь бичсэн байна.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Пизаны цамхаг анхнаасаа л хазгай байжээ. Цамхагийг барьж байсан барилгачид суурь хазгай тавигдсаныг 1173 онд мэдсэн байна. Барилгын ажлыг зогсоогоод бараг 100 жил өнгөрсний дараа суурийн налууг засалгүй хазгай хэвээр нь үргэлжлүүлэн барьсаар дуусгажээ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Араб тоог арабууд биш, Энэтхэгийн математикчид зохиожээ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Сэрүүлэгтэй цаг бий болохоос өмнө өглөөгүүр хүмүүсийг сэрээдэг ажилтай тусгай хүмүүс байжээ. Тэд хатаасан вандуйг цонх руу харвах зэрэг аргаар хүмүүсийг сэрээж ажилд нь явуулах үүрэгтэй байв.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Оросын домогт Григорий Распутин нэг өдрийн дотор олон удаа халдлагад өртөж байсан гэнэ. Түүнийг хордуулж, буудаж, хутгалах гэж оролдож байвч Распутин тухай бүр мултарч чадаад байжээ. Харин тэрээр хожим нь живж үхсэн гэдэг.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Дэлхийн түүхэнд хамгийн богинохон дайн ердөө цаг хүрэхгүй хугацаанд болж өнгөрчээ. Энэ нь 38 минут үргэлжилсэн Англи-Занзибарын дайн юм.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Харин хамгийн удаан хугацаагаар үргэлжилсэн дайн бол Нидерланд, Силлийн бүлэг арлуудын хоорондох дайн ажээ. 1651-1989 оны хооронд 335 жил үргэлжилсэн энэ дайнд нэг ч хүний амь нас үрэгдээгүй гэнэ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
“Аргентины сүрлэг жигүүртэн” гэж нэрд гарсан энэ шувуу бол дэлхийн хамгийн том шувуу юм. Дэлгээстэй далавч нь 7 метр хүрнэ. Ойролцоогоор 6 орчим сая жилийн өмнө Аргентины тал нутаг болон Андын нуруу орчмоор амьдарч байсан бөгөөд орчин үеийн тас, өрөвтасын өвөг болох аж.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Усан локаторын тусламжтайгаар 1,8 км-ийн гүнд 2 хачирхалтай пирамид байгааг илрүүлжээ. Нэг төрлийн зузаан шилээр хийгдсэн эдгээр байгууламжууд аварга том, бүр Хеопсийн пирамидаас ч том гэнэ.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Гадаад төрхөөрөө ялгахын аргагүй адилхан, дээр нь ижил нэртэй энэ 2 эр нэг шоронд хамт хоригдож байсан нь гайхалтай. Гэхдээ энэ 2 өмнө нь уулзаж байгаагүй, ах дүү, төрөл садан биш аж. Шүүх мөрдөнгийн ажиллагаанд хурууны хээг ашиглах гол шалтгаан нь чухам энэ 2 эр болсон байна.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Охидын хөлийн хурууг тавхайд нь наалдуулан боодог зэрлэг заншил эртний Хятадад байжээ. Эмэгтэй хүний хөл жижиг байх тусам үзэсгэлэнтэй сайханд тооцогддог байв.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Гуанахуатогийн муминууд нь хамгийн аймшигтай, хачирхалтай ажээ. Аймшигтайгаар мурийж шаналсан нүүрийг нь харвал тэднийг амьдаар нь оршуулсан болов уу гэсэн сэтгэгдэл төрнө.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Героин хэмээх мансууруулах бодисыг морфины оронд, бас хүүхдийн ханиадны эсрэг эм болгон хэрэглэж байсан түүх бий.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Иосиф Сталин фотошопыг анх санаачилсан ч байж магадгүй юм. Учир нь ямар нэгэн хүн алуулах буюу “алга болсны” дараа түүнтэй хамт авахуулсан зураг “өөрчлөгддөг” байв.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
Эртний Египетийн фараон Тутанхамоны эцэг эх хоёр ах дүүсийн холбоотой байсан нь ДНК-гийн шинжилгээгээр батлагджээ. Түүний төрөлхийн олон өвчин, гажиг чухам үүгээр тайлбарлагдаж байгаа юм.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд
930 онд байгуулагдсан Исландийн парламент бол дэлхийн хамгийн эртний парламент юм.
Түүхийн сурах бичигт байдаггүй зарим баримтууд

Эх сурвалж viva.mn
Share хийгээрэй

About sss

    Facebook Сэтгэгдэл

0 comments:

Post a Comment