.

Туялзуур сэлэмний Азийн АШТ Улаанбаатарт болно


Туялзуур сэлэмний Азийн АШТ ирэх есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хотноо болно. Манай улсад сүүлийн хоёр жил хамгийн хурдацтай хөгжиж буй спортын төрөл энэ билээ. Монголын туялзуур сэлэмний холбооны тамирчид саяхан насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн.
 
Тэр үеэр Улаанбаатар хотноо болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 35 улсын туялзуур сэлэмний холбооны удирдлага, бусад албаны хүмүүст Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн болон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Сельсо Дайрит нарын урилгыг уламжилсан байна.
 
Мөн Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Алишер Усмановтой Азийн туялзуур сэлэмний холбооны удирдлагын хамт уулзалт хийж, намрын тэмцээн, хурлын бэлтгэл ажлыг хангах талаар ярилцаж, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчийн урилгыг гардуулжээ.

Эх сурвалж: ZALUU.COM
Share хийгээрэй

About Batbayr

    Facebook Сэтгэгдэл

0 comments:

Post a Comment