“Оскар”-ын шагналт “Шиндлерийн бүртгэл”, “Хулгайлагдсан” киногоор олны танил болсон холливуудын нэрт жүжигчин Лиам Нисон өчигдөр Нью Йоркийн гудамжаар явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нисоны зургийг авсан гэрэл зурагчид түүнийг эхлээд таниагүй гэнэ. Тэрбээр их турж, үс нь бууралтаж өмнөхөөсөө 10 насаар хөгшин харагдаж байжээ. Жүжигчин их өөрчлөгдсөн учир хүмүүс түүнийг танихгүй байжээ.
Нисоны сүүлд тоглосон “Хулгайлагдсан III” кино өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийж, 250 сая ам.долларын ашиг олсон юм. Тэрбээр киноны нээлтээс хойш олны өмнө гараагүй, ямар нэгэн киноны зураг авалтад ороогүй билээ. Жүжигчин 2011 оноос чихрийн шижингээр шаналж, өнгөрсөн оноос курс эмчилгээ хийлгэх болжээ.

GoyMedee.ml
Эх сурвалж: SHUUD.MN
0 comments:
Post a Comment