Өглөө бүр кофэ уудаг хүмүүс үүнийг зөвхөн нойрноос сэрээхэд ашигладаг гэж бодож байна уу? Тэгвэл кофэнд ихээр агуулагдаж байдаг кафиэн (caffein) нь үхэжиж хуурайшсан арьсыг гуужуулж булбарай болгох шидтэй байдаг. Мөн кофэтэй гуужуулагчын давуу тал нь таргалалтаас болж үүсдэг цилулиот (cellulite)-ыг арилгах явдал юм. Ихэвчилэн гуяны ойрлоцоо бөгсны гэх зөөлөн арьс буюу таргалалт хэт үүссэн хэсэгүүдэд энэхүү гуужуулагчыг тогтмол ашигласанаар түүнээс бүр мөсөн салах боломжтой.
Гар дор байдаг зүйлсээр өөрт хэрэгтэй гуужуулагчаа хийгээд сурчихвал заавал үнэтэйг авах хэрэггүй шүү дээ!
За ингээд гуужуулагчаа бэлдэцгээе!
За ингээд гуужуулагчаа бэлдэцгээе!
- 100 грам нунтаг кофэ (чанасан кофэны үлдэгдэл)
- 100 грам бор элсэн чихэр ( байхгүй бол цагаанаар орлуулж болно)
- 1 хоолны халбага олив тос
- 2 цайны халбага коконат тос (хүсвэл нэмээрэй)
- 1 цайны халбага давс
Ингээд бүгдийг сайтар холиод усанд орохдоо хэрэглэх нь үр дүнтэй юм. Гуужуулахдаа тойрог хэлбэрээр үрж өгөөрэй.
Ингээд бүлээн усаар угаагаад чийгшил сайн өгөх тос түрэхээд л болоо юм.
Ингээд бүлээн усаар угаагаад чийгшил сайн өгөх тос түрэхээд л болоо юм.
Эх сурвалж : Ontslog.com
0 comments:
Post a Comment